“Ариг гал” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2023 оны  4 дүгээр сарын 28-ны өдрийн 17.00 цагт компанийн хурлын танхимд болно.

  1. 2023 оны хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх асуудал:Компанийн 2022 оны үйл ажиллагааны болон санхүүгийн үр дүнгийн талаарх гүйцэтгэх захирлын тайланг сонсох
  2. Компанийн 2022 оны үйл ажиллагаа, санхүүгийн үйл ажиллагаанд ТУЗ-өөс өгсөн дүгнэлтийг хэлэлцэж батлах
  3. ТУЗ-ийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох
  4. 2022 оны үйл ажиллагааны үр дүнгээр хуваарилах ногдол ашгийн хувь хэмжээг тогтоосон ТУЗ-ийн хурлын 2023 оны 2 сарын 18-ны өдрийн 06.22 тоот шийдвэрийг хэлэлцэж батлах
  5. Компанийн удирдлагын 2023 оны зардлын төсвийг хэлэлцэж батлах

Хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн өдрийг 2023 оны 4 дүгээр сарын  12-ны өдрөөр, саналын хуудсыг хүлээн авах сүүлчийн өдрийг 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 12.00 цагаар тасалбар болгоно.



Хурал зохион байгуулах комисс
      Утас: 11-343613, 99113825